Хагалгаа
гэдэг нь эмчлэх эсвэл оношлох зорилгоор эд эрхтэнд механикаар үйлчлэхийг
хэлдэг. Хагалгааг хугацааны байдлаар нь яаралтай, хугацаат, төлөвлөгөөт гэж
ангилдаг.
Яаралтай
хагалгаа : Хүлээж болохгүй, яаралтай хийх шаардлагатай,
хүлээснээс өвчтөний эрүүл мэнд, амь
насанд шууд аюултай эмгэгт хийх хагалгааг яаралтай хагалгаа гэдэг.
Хугацаат
хагалгаа : Яг одоо хагалгаа хийх шаардлагагүй боловч
урт удаан хугацаагаар хагалгаа хийлгээгүйгээс уг эмгэг улам хүндэрч, цаашид
өвчтөний амь насанд муугаар нөлөөлж болох эмгэгийн үед тодорхой хугацаанд
хагалгаа хийж амжсан байх ёстой. Ийм
хагалгааг хугацаат хагалгаа гэнэ. Тухайлбал хорт хавдрыг дөнгөж эхэлж байгаа
үед нь хугацаа алдалгүй хагалгаа хийж эмчлэхэд үр дүн сайн байдаг.
Төлөвлөгөөт
хагалгаа : Онош тодруулаад хэдийд ч хийж болох
хагалгааг төлөвлөгөөт хагалгаа гэж нэрлэдэг. Төлөвлөгөөт хагалгаанд ороход
өвчтөн урьдчилан бэлтгэл хийсэн байдаг учир хагалгааны дараах эдгэрэлт хурдан,
сайн байдаг. Гэтэл яаралтай хагалгаа урьдчилан бэлтгэл хийгээгүй, дээр нь
өвчтөн цаг алдаж эмнэлэгт хандсан бол хүндрэл ихтэй байдаг.