Хагалгааны
дараах сувилгаа
Хагалгааны
дараах асаргаа сувилгаа нь сувилуулагчийн физиологийн үйл ажиллагааг сэргээх,
хагалгааны шархыг хүндрэлгүйгээр эдгээх, гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан
сэргийлэхэд чиглэгдсэн байдаг. Хагалгааны дараах асаргаа сувилгаа нь орчиноосоо
эхэлдэг. Хагалгааны дараах үед орчин маш чухал бөгөөд сувилуулагчийн өрөө дулаан, хурц биш гэрэлтэй , дуу чимээ багатай байх ёстой. Өрөөнд 1-4
ортой, орны байрлал үйлчлүүлэгчид бүх талаас нь хүрч болохуйцаар тавигдсан байх
хэрэгтэй. Халдвараас сэргийлж ариутгалын уусмалаар цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
Дараа нь
хувцаслалтан дээр анхаарах ёстой. Хувцас нь аль болох сул чөлөөтэй, биед
эвтэйхэн, чийг татахгүй, биед харшил өгөхгүй, даавуун материалаар хийгдсэн
байх, эмчилгээ сувилгааны ажилбар хийхэд
боломжтой байх хэрэгтэй.
Хагалгааны
онцлог, мэдээ алдуулалтын хэлбэр, үйлчлүүлэгчийн биеийн байдлаас шалтгаалж
байрлалыг сонгоно. Хэвлийн хөндийн хагалгааны дараа голдуу дээш харуулан
толгойг ялимгүй өндөрлөж, хоёр хөлийг өвдөгөөр бага зэрэг нугалж хэвтүүлнэ. Ийм
байрлал нь хэвлийн ханын булчинг сулруулахад тохиромжтой.
Хагалгааны
дараа түргэн хугацаанд эдгэрэхэд хоол маш чухал байдаг. Иймээс хагалгааны дараа
аль болох чанартай амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Хагалгаа
хийлгэсэн хүмүүс жирийн хүмүүсийн иддэг хурц, өөх тостой хайрсан хуурсан хоол
идэж болохгүй. Сувилуулагчдад өгөх хоол нь ямар хагалгаанд орсон бэ? гэдгээс
шалтгаалж өөр өөр байна. Тухайлбал ходоодны
хагалгаанд орсон хүний хооллолтонд онцгой анхаарна. Хагалгааны дараах
эхний өдөр юу ч идүүлж, уулгахгүй. Ус, эрдэс, уураг, витамины хэрэгцээг
хангахын тулд витамин, шингэн, эрдэс, уураг судсаар хийнэ. 2 дах өдрөөс эхлэн
өдөрт 1 аяга уухыг зөвшөөрнө. 3 дах өдрөөс 0 шөл, бага хэмжээгээр уулгана.
Аажимдаа 1б хоолонд оруулдаг. Ходоод тайрсны дараа ходоодны хэмжээ бага болсон
байдаг учир хоолыг бага багаар 2-3 цагын зайтай идүүлнэ. Улаан хоолойн хагалгаанд
орсон хүнд улаан хоолойн залгааг бүрэн тайван байлгахын тулд хагалгааны дараа
3-5 хоног юм залгиулахгүй байх ёстой. Энэ хугацаа бол өвчтөнд маш хэцүү, хүнд
байх бөгөөд сувилж байгаа мэргэжилтнээс маш их анхаарал шаардана. Хагалгаан
дараа 4-5 хоногийн дараа шингэн зүйл бага багаар уулгана. Хагалгааны дараах үе
хэвийн явагдвал 7 дах хоногоос хоол ундны хязгаарлалтыг зогсооно. Энэ үеэс
эхлэн хагас шингэн хоол өгнө. 40гр хоолыг 5-6 тасалж идүүлнэ. 11-12 дах
хоногоос ууранд чанасан котлет татсан мах өгч эхлээд 15 дах хоногоо 1-р хоолонд
орно. Элэг цөсний хагалгаанд орсон хүмүүст өөх тосгүй, витаминлаг 5 дугаарын
хоол өгнө. Бүдүүн шулуун гэдэсний хагалгаанд орсон хүмүүст хоол ундыг нарийн
зохицуулах шаардлагатай. Гэдсэнд их ачаалал өгөх, гүрвэлзэх хөдөлгөөнийг эрт
сэргээх нь оёдол тавигдах аюултай учир болгоомжлох хэрэгтэй. Эхний өдрөөс эхлэн
ус уулгана. 2 дах өдрөөс эхлэн сувилуулагчид махны шөл уулгаж аажмаар шингэн
хагас шингэн хоол болон бантан өгнө. Сүү, сүүн бүтээгдэхүүн, талх жимсийг
хориглоно.
Хагалгааны
дараа зонхилон илрэх шинж тэмдгийн
үед хийгдэх сувилгаа
Хагалгааны
дараа өвдөх, бөөлжих, гэдэс дүүрэх, ханиалгах, шээс гарахгүй байх зовиурууд
элбэг тохиолддог.
Ханиалгалтын үед хэвлий дээрээ дэр барьж ханиах үедээ дэрээ
өөрлүүгээ татна. Энэ нь ханиах үед хагалгааны зүслэгийн оёдлыг хамгаалж шарх
задрахаас сэргийлэхийн зэрэгцээ өвдөлтийг багасгана.
Өвдөлт нь өвчтөнийг маш их шаналгадаг
зүйл. Энэ нь эдгэрэлтийг удаашруулж, хүндрэлд хүргэж болзошгүй. Хагалгааны
дараа өвдөлт намдах эм тариа, лааг аль болох эрт өвдөлт эхлэхээс өмнө хэрэглэх
нь үр дүнтэй. Мэс засал хийсний дараах эхний өдрүүдэд голдуу их өвдөнө. Цаашдаа
өвдөлт багасана. Өвдөлт нь бүх мэдрэмжийг ихэсгэдэг. Өвдөлт намдаах эмийн бус
аргад:
·
дулаан
тохитой орчин
·
өвдөлтийн
үед анхаарал сарниулах зорилгоор хөгжим сонсгох, дуртай сэдвээр элэгсэг дотно
ярилцах
·
нуруу
хөл гарт иллэг хийж, хөлийг өвдгөөр нь хагас нугалж биеийн булчинг суллах
·
Гүнзгий
амьсгалуулах дасгалыг сувилагч хамтарч хийх
·
Ясархаг
хэсэгт зөөлөвч тавьж алт болох тухтай байрлалаар хэвтүүлэх
·
Бүлээн
шингэн зүйлийг ихээр уулгах
зэрэг
орно.
Гэдэс дүүрэх үед
·
Хажуугаар
нь хэвтүүлэх
·
Дааруулахгүй
байлгах
·
Гэдэс
дүүргэх хоол хүнс идүүлэхгүй байх (исгэгч, төмс, сүү сүүн
бүтээгдэхүүн, хүйтэн хоол, хийжүүлсэн ундаа)
·
Хэвлийд
нар зөв тостой иллэг хийх
·
Хөлийн
дасгал хийх
·
Бүлээн
жин тавих
·
Гэдэсний
даруулга хийх
Шээс гарахгүй байх үед
·
Хөндлөнгийн
саадгүй орчин бүрдүүлэх
·
Хөтөвчийг
бүлээсгэж хэрэглэх
·
Хэвлийн
доод хэсэгт зөөлөн алгадаж гарын алгаа тэнийлгэн давсган дээр нь зөөлөн дарна
·
Ууцны
дээд хэсэг, бүслэхийн хэсэгт тайвшруулах иллэгийг хуруугаараа цагийн зүүний
дагуу эргүүлэх хөдөлгөөнөөр хийнэ.
·
Бүлээн
жин тавих
·
Шээс
багасах, хаагдах нь бөөрний эмгэг үүсэх нөхцөл болдог тул анхаарах хэрэгтэй
Байнгын шээлгүүр тавьсан үед
·
Ариун
нөхцлийг бүрдүүлэх
·
Шээсний
уутыг давсагны түвшингээс доогуур байрлуулна
·
Шингэн
их хэмжээгээр уух
·
Шээсний
уутны хэмжээ аль болох бага байх нь тохиромжтой байдаг.
·
Шээсний
гаралтыг сайжруулахын тулд аль болох эрт босгож явуулах хэрэгтэй.
Хагалгааны дараах дасгал
хөдөлгөөн
Хүн байнгын
хөдөлгөөнд байснаар уушиг чөлөөтэй тэлэгдэнэ, идсэн хоолоо бүрэн шингээж чадна.
Гэтэл хагалгааны дараа өвдөлт болон бусад зовиураас болж өвчтөн хөдөлгөөний
хязгаарлалтанд ордог. Хагалгааны дараа аль болох эрт хөдөлгөөнд орсноор
эдгэрэлтэнд сайнаар нөлөөлж наалдац үүсэхээс сэргийлнэ.
Удаан
хөдлөхгүй байснаар босох гэхээр толгой эргэх, булчин суларч үе мөч хөшиж үе
мөчний хөдөлгөөн алдагдана. Гүрвэлзэх хөдөлгөөн муудсанаас өтгөн хатна. Цусны
эргэлт муудаж өтгөрснөөс хөлний судасны үрэвсэл, тогтонгишол үүснэ. Эдгээр
хүндрэлээс сэргийлж :
·
Өвчтөнг
аль болох хөдлөхөд нь туслах
·
Өвчтөнг
оронд нь хөлний болон бусад хэсгийн дасгал хөдөлгөөн хийж сургах
·
Өвчтөнийг
босож чаддаг болмогц босгох
·
Босохын
өмнө хөлөө орны өмнүүр унжуулах дасгал хийлгэнэ
·
Уушгины
халдвараас сэргийлж өвчтөнийг гүнзгий амьсгалуулах, ханиах дасгал хийлгэх
·
Цаг
тутам хэвтрийн байрлалыг солих, хангалттай шингэн уулгах
·
Өтгөн
хатахаас сэргийлэх
·
Цооролтоос
сэргийлэх
No comments:
Post a Comment